Баталгаажсан и-мэйл

Gmail, Outlook-д танай имэйл албан ёсны логотой, баталгаатай харагдана. Тохиргоо, хяналтыг бид бүрэн хариуцна.

Имэйлийнхээ баталгаажуулалтыг 0–10 оноогоор үнэгүй шалгуулаарай.

Танай брэндэд юу өгөх вэ?

Логогоо харуулна

Gmail, Yahoo, Apple Mail-д имэйлийн хажууд албан ёсны лого тань гарна.

Баталгаажсан нэр

Танай домэйнээр зөвхөн танай байгууллага имэйл илгээнэ. Нэр хүнд тань үргэлж найдвартай.

Inbox-д хүрнэ

Зөв тохиргоотой имэйл spam-д орохгүй, харилцагчдаа цаг алдалгүй хүрнэ.

Хэрхэн ажилладаг вэ?

Домэйнээ шалгана

Үнэгүй шалгагч 0–10 оноо болон юу дутуу байгааг харуулна.

DNS-ээ нэг удаа тохируулна

Хэдхэн мөр, нэг л удаа. Зааврыг бид өгнө, эсвэл хамт нэмнэ.

Бид хариуцна

Тохиргоо, өдөр тутмын хяналт, сар бүрийн тайланг бид хийнэ.

Багцууд

Нэг удаагийн тохиргоо + жилийн үйлчилгээ. Нэг нэхэмжлэх, төгрөгөөр.

Хамгаалалт

Имэйлээ бүрэн баталгаажуулна

  • SPF, DKIM, DMARC тохиргоо
  • Танай нэрийг бүрэн баталгаажуулах
  • Өдөр бүрийн хяналт
  • Сар бүрийн тайлан
Үнийн санал авах

Брэнд

+ Gmail-д таны лого

  • Хамгаалалт багцын бүх зүйл
  • Gmail, Yahoo-д лого
  • Лого бэлтгэх, байршуулах
  • CMC гэрчилгээ
Үнийн санал авах

Премиум

+ Цэнхэр баталгаажсан тэмдэг

  • Брэнд багцын бүх зүйл
  • Gmail-ийн цэнхэр тэмдэг цэнхэр баталгаажсан тэмдэг
  • Apple Mail-д лого
  • Барааны тэмдэг — IPPI-тэй хамт
Үнийн санал авах

Түгээмэл асуулт

Логотой имэйл юугаараа давуу вэ?
Хүмүүс таны имэйлийг бусдаас шууд ялгаж, жинхэнэ гэдгийг таньдаг. Брэнд тань харилцагч бүрийн inbox-д тогтмол харагдана.
Тохиргооны үеэр имэйл маань тасрах уу?
Үгүй. Эхлээд зөвхөн ажиглаж, танай нэрээр илгээдэг бүх системийг олсны дараа л хамгаалалтыг алгуур чангатгана.
Google Workspace, Microsoft 365 ашигладаг. Болох уу?
Тийм. Google, Microsoft, Mail.mn, өөрийн сервер — бүгдтэй ажиллана.
Лого гаргахад юу хэрэгтэй вэ?
Лого тань 12-оос доошгүй сар олон нийтэд ашиглагдсан байхад хангалттай (CMC). Цэнхэр тэмдэгт бүртгэлтэй барааны тэмдэг хэрэгтэй — үүнд IPPI тусална.
Хэр удах вэ?
Баталгаажуулалт ихэвчлэн 4–8 долоо хоногт бүрэн болно. Лого гэрчилгээ гарсны дараа идэвхжинэ.

Бид тохируулж өгье

Мэдээллээ үлдээгээрэй. Үнэгүй шалгаад танд тохирох саналыг ажлын 1–2 өдөрт илгээнэ.

✉ info@bimi.mn
Улаанбаатар, Монгол